САНХҮҮГИЙН ДАРАМТГҮЙГЭЭР ҮЛ ХӨДЛӨХИЙН ТӨСЛӨӨ ДУУСГА

ЯАГААД BLOCK.MN ПЛАТФОРМ ХЭРЭГТЭЙ ГЭЖ?

Үл хөдлөх хөрөнгийн төслийн нийт зардлын 30 орчим хувийг зөвхөн санхүүжилтийн зардал эзэлдэг. Үүнээс болж, төсөл хэрэгжүүлэгчид төслөө цаг хугацаанд нь дуусгаж чаддаггүй. Худалдан авагч өндөр үнэ төлөх болдог нь борлуулалтанд сөрөг нөлөө үзүүлдэг. Төсөл хэрэгжүүлэгчдийн толгойны өвчин болдог санхүүжилтийн арга замыг хялбаршуулж, зардлыг бууруулсанаар үл хөдлөх хөрөнгийн төсөл богино хугацаанд хэрэгжин дуусна. Нөгөөтэйгүүр, худалдан авагч одоогийн ханшнаас даруй 20 гаруй хувийн хямдаар үл хөдлөх хөрөнгөтөй болно. Төсөл хэрэгжүүлэгч болон төслийг худалдан авагчийн аль алиных нь хэрэгцээг хангахын тулд BLOCK.MN платформыг хөгжүүлсэн юм.

BLOCK.MN ПЛАТФОРМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

BLOCK.MN платформ нь үл хөдлөх хөрөнгийн төслийн хугацаандаа, амжилттай, найдвартай хэрэгжих, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх магадлал, эрсдлээс зайлсхийх давуу тал гэх мэт олон хүчин зүйлийг судалж, шалгаж, баталгаажуулах мэргэжлийн багаас тавих шалгуур нөхцөлүүдийг хангасан үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг танилцуулна. Төсөл хэрэгжүүлэгчид төсөлд нь хөрөнгө оруулсан хүмүүст жилийн тогтмол өгөөж амлана. Нэмээд Drop-уудыг санал болгоно.

Хөрөнгө оруулагч BLOCK.MN платформд танилцуулагдах төслүүдийн шинж чанар, давуу тал, амлаж буй өгөөж, дропуудыг судлан сонголтоо хийж хөрөнгөө оруулна. Ингэхдээ, BLOCK.MN платформ дах хэтэвчээ банкныхаа данснаас цэнэглэнэ. Хөрөнгө оруулагчид шаардлагатай бүх мэдээлэл BLOCK.MN платформд байршсан байна. BLOCK.MN платформ нь блокчэйнд суурилсан учир таны түрийвчээ цэнэглэсэн үйлдэл, дүн, хөрөнгө оруулсан төсөл, хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг нь блокчэйнд технологийн ачаар хэзээ ч, хэн ч өөрчилж чадахгүйгээр хадгалагдана. Нотариатаас илүү баталгаатай, найдвартай.

BLOCK.MN ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭГЧИД
Д.Гэрэлт-Од
Гүйцэтгэх Захирал, Үүсгэн байгуулагч
  • Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, зуучлал, девелопментын Тэнхлэг зууч компанийн үүсгэн байгуулагчдын нэг, контент маркетер
  • Үл хөдлөх хөрөнгийн салбарт 17, медиа салбарт 20 жил, маркетингийн чиглэлээр 12 жил ажиллаж байгаа
  • А.Мэнд-Орших
    Үүсгэн байгуулагч
  • Мэдээллийн технолгийн салбарт
  • Д.Должинсүрэн
    Үүсгэн байгуулагч
  • Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, зуучлал, девелопментын Тэнхлэг зууч компанийн Гүйцэтгэх захирал
  • Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, зуучлал, девелопментын чиглэлээр 10 жил ажиллаж байгаа
  • BLOCK.MN ПЛАТФОРМД ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

    Хэрэв та үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа, одоо хэрэгжүүлж байгаа, эсвэл үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулах гэж байгаа бол төслийнхөө танилцуулгыг бидэн илгээгээрэй. Бид судалгааны хийсэн үндсэн дээр BLOCK.MN платформд танилцуулагдах боломжтой төслүүдийг сонгож, төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзалт хийх болно. Та доорх формыг бөглөж төслийн мэдээллээ илгээгээрэй.